• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын Гуандүн-Олон улсын аялал жуулчлалын яармаг өндөрлөв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-09-05 16:31:36

         2011 Хятадын Гуандүн-Олон улсын аялал жуулчлалын яармаг 5-ны өдөр өндөрлөсөн байна. Уг яармагт оролцсон, яармагтай танилцсан хүн давхардсан тоогоор 320 мянгад хүрчээ.

        Уг яармагийн үеэр, хөрөнгө оруулалт болон худалдааны 16 гэрээ хэлэлцээр, санамж бичигт гарын үсэг зурж, түүний нийт үнэ нь 37 тэрбум 340 сая юаньд хүрсэн байлаа. Үүний зэрэгцээ, яармаг нь аялал жуулчлалын хэрэглээг ихээр идэвхжүүлж, хүмүүс аялал жуулчлалын том том компаниудын бэлтгэсэн аялал жуулчлалын хөнгөлөлттэй бүтээгдэхүүнийг худалдан авчгаасан байна.

        Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, 2012 Хятадын Гуандүн-Олон улсын аялал жуулчлалын яармаг ирэх жилийн 9-р сард мөн Гуанжөү хотноо болох юм байна. \О.Дарамбазар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе