|
|
||
Тав хоног үргэлжилсэн Бээжингийн олон улсын 18 дахь удаагийн номын яармаг 4-ний өдөр өндөрлөв.
Яармагийн хугацаанд 60 улс орон, бүс нутгийн 2000 гаруй хэвлэлийн байгууллагууд 200 мянга гаруй номыг дэлгэн үзүүлж, соёлын солилцооны талаарх мянга шахам арга хэмжээг зохиосноор Хятадын ном хэвлэлийн оюуны өмчийн эрхийг гадаадад шилжүүлэх талаар дахин шинэ амжилтад хүрсэн байна.
Эхний статистикээс үзвэл, яармагт дотоод, гадаадын оюуны өмчийн эрхийн худалдааны нийт 2926 гэрээг тохиролцсон нь өмнөх яармагаас 23 хувиар өсөв, үүнд олон төрлийн оюуны өмчийн эрхийг гадаадад шилжүүлэх ба хамтран хэвлэх 1652 гэрээг хийж, өмнөхөөс 17 хувиар нэмэгдсэн байна. \Сарантуяа орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |