|
|
||
Зүүн хойд Азийн хөрөнгө оруулалт, худалдааны 7-р яармагийн өмнөх хэвлэлийн бага хурал
Хятадын зүүн хойд нутгийн Гирин мужийн Чанчүнь хотод болох гэж байгаа Зүүн хойд Азийн хөрөнгө оруулалт, худалдааны 7-р яармагийн үйл ажиллагааг танилцуулах хэвлэлийн бага хурал 9-р сарын 5-ны өдрийн үдээс хойш Нан хүү зочид буудалд боллоо.
Зүүн хойд Азийн хөрөнгө оруулалт, худалдааны яармагийн орлогч дарга, Гирин мужийн засгийн газрын нарийн бичгийн даргын орлогч хатагтай Цүн Хуншя Хэвлэлийн бага хурлыг нээж хэлэхдээ,энэ жилд Чанчүнь хотын олон улсын яармагийн төвд шинэ ордон нээж, нийт 8 ордон ажиллуулснаар 2600 худалдааны цэгтэй болж, өнгөрсөн оныхоос худалдааны цэг 400-р нэмэгдсэн байна. Яармагийн хугацаанд 11 удаагийн уулзалт ярилцлага, 36 төрлийн хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны хэлэлцээр, 18 төрлийн соёлын хамтын ажиллагаа болно гэлээ.
Гирин мужийн засгийн газрын нарийн бичгийн даргын орлогч хатагтай Цүн Хуншя сурвалжлага хүлээж байгаа нь
Мэдээллээс үзвэл, Хятад, Монголын худалдаа, хамтын ажиллагааны хэлэлцээр 9-р сарын 6-ны үдээс хойш болох ажээ.
Уг хэвлэлийн бага хуралд гадаад дотоодын олон сэтгүүлч оролцож, яармагийн үйл ажиллагааны тухай асууж танилцлаа.\С.Баяндорж, Дүүрэнжаргал нар мэдээлэв\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |