• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Зүүн Хойд Азийн 6 орон Хятадын зүүн хойд нутагт цугларч хамтын хөгжлийн замыг хамтран судалж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-09-06 15:17:24

      Зүүн хойд Азийн 7 дах удаагийн яармаг 6-ны өдөр Хятадын зүүн хойд нутгийн Гирин мужийн Чанчүнь хотноо нээгдлээ. Хятад, Монгол, Орос, Хойд Солонгос, Өмнөд Солонгос, Япон зэрэг улс орнуудын хэдэн мянган төлөөлөгч Зүүн хойд Азид үйлчлэх, дэлхий нийтэд хандах эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны хөгжлийн жил тутмын энэ өргөн их үйл ажиллагаанд оролцож байна.

     Уг яармаг нь олон улсын чанар болон нээлттэй чанарыг онцлон харуулж, үзмэрийн 2600 кабины хагаст нь гадаадын пүүс компаниуд бараа бүтээгдхүүнээ тавьж байна. Уг яармагийн хугацаанд Зүүйн хойд Азийн орнууд, Төв Азийн болон Зүүн Европын орнууд, дэлхийн португали хэлний орнуудын бизнесийн өдөрлөг, Өмнөд Африкийн бизнесийн өдөрлөг зэрэг арга хэмжээнүүдийг ажиллуулж, Зүүн хойд Азийн олон орны давуу талууд, онцлог бүхий салбар, гадаад хамтын ажиллагааны чухал чухал том төслүүдийг танилцуулан, Япон, Өмнөд Солонгос, Америк, Герман зэрэг орнуудын дэлхийн хүчирхэг 500 пүүс компанийн дотрохи 101 пүүс компанийн удирдах хүмүүс уг арга хэмжээнүүдэд оролцоно.

      Уг яармаг мөн Хятадын зүүн хойд бүс нутгийн сэргэн мандалтын төлөвлөгөөний үзэсгэлэнгийн павильон, Шянган, Тайвань, Зүүн хойд Азийн орнуудын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн павильон, хүнс, эм бэлдмэл, шинжлэх ухаан техник, электроник мэдээллийн тусгай үзэсгэлэнгийн павильон зэргийг ажиллуулж, Зүүн хойд Азийн орнууд болон бүс нутгийн хөрөнгийг татан оруулах, солилцоо хамтын ажиллагаа өрнүүлэх тавцанг бүрдүүлэх юм. \О.Дарамбазар орчуулав\

1 2 3 4 5
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе