• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Зүүн хойдын Азийн хамтын ажиллагааны механизмыг хамтран байгуулна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-09-06 17:29:29

        Хятадын Гирин-Зүүн хойд Азийн хөрөнгө оруулалт худалдааны 7 дах яармаг Хятадын зүүн хойд нутгийн Гирин мужийн Чанчүнь хотноо 6-ны өдөр нээгдлээ. Хятад, Монгол, Орос, Хойд Солонгос, Өмнөд Солонгос, Япон зэрэг зургаан орны бизнесийн салбарын хэдэн мянган төлөөлөгч жил тутмын энэ өргөн цуглаанд оролцож, дэлхий нийтэд чиглэсэн эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа өрнүүлж байна.

        Хятадын худалдааны яамны орлогч сайд Жян Зэнвэй мөн өдөр хэлэхдээ, Зүүн хойд Азийн яармаг нь Зүүн хойд Азид хандан эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг өрнүүлэх Хятадын засгийн газрын чухал тавцан болсны хувьд, Зүүн хойд Азийн олон орнууд хоорондын, Зүүн хойд Ази болон дэлхийн орнууд хоорондын худалдаа хөрөнгө оруулалтыг ахиулах талаар нааштай үүрэг гүйцэтгэсэн байна гэжээ.

     "Хятадын засгийн газар Зүүн хойд Азийн яармагаар дамжуулан Зүүн хойд Ази болон Хятадын Зүүн хойд нутгийн эдийн засаг худалдаа хөрөнгө оруулалтын хамгийн үнэ цэнэтэй мэдээллийг дэлхий нийтэд хандан мэдээлэх болно. Зүүн хойд Азийн яармаг нь Хятад, Япон, Өмнөд Солонгосын чөлөөт худалдааны бүсийн байгуулалт болон Зүүн хойд Азийн олон орны хоёр талын, олон талын хамтын ажиллагааг ахиулж, уг бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, харилцан ашигтай ажиллаж хамтран ашиг хүртэхэд хувь нэмэл оруулах болно "гэж Хятадын худалдааны яамны орлогч сайд Жян Зэнвэй илэрхийлжээ.

         Олон улсын чанар болон нээлттэй чанар нь энэ яармагийн нэг том онцлог юм. Үзмэрийн 2600 кабины хагаст нь хилийн чанадын пүүс компаниуд бараа бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлж байна, Зүүн хойд Азийн орнуудын эдийн засаг худалдааны дээд албаны хүмүүс нэг доор хуран цугларч гол сэдвээр үг хэлцгээж, бүс нутгийн хамтын ажиллагааны цар хүрээний асуудлыг судлан хэлэлцэж байна. Япон, Өмнөд Солонгос, Америк, Герман зэрэг дэлхийн хүчирхэг 500 аж ахуйн нэгжийн доторх 101 аж ахуйн нэгжийн удирдах хүмүүс уг яармагт оролцож байна. Нарийн боловсруулж төлөвлөсөн гадаад хамтын ажиллагааны чухал том 220 төслийг ч яармагийн хугацаанд дотоод, гадаадын бизнесменүүдэд танилцуулж, Зүүн хойд Азийн олон орон болон дэлхий бусад орнуудын давуу талт онцлог аж ахуйн нэгж, гадаадын хамтын ажиллагааны чухал төслүүдийг танилцуулах болно.

         Үүнээс гадна, уг яармаг мөн Хятадын зүүн хойд бүс нутгийн сэргэн мандалтын төлөвлөгөөний үзэсгэлэнгийн павильон, Шянган, Тайвань, Зүүн хойд Азийн орнуудын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн павильон, хүнс, эм бэлдмэл, шинжлэх ухаан техник электроник мэдээллийн тусгай үзэсгэлэнгийн павильон зэргийг ажиллуулж, Зүүн хойд Азийн орнууд болон бүс нутагт гадаадын хөрөнгийг татах, солилцоо хамтын ажиллагаа хийх тавцанг бүрдүүлж байна.

         Хятадын Өөрчлөлт Шинэчлэлтийн Үндэсний Хорооны орлогч дарга Сүнь Жиган Зүүн хойд Азийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны дээд хэмжээний 5 дах чуулга уулзалт дээр хэлэхдээ, Ляонин мужийн тэнгис дагуух эдийн засгийн бүс, Чанчүнь-Гирин-Түмэн мөрний хошууч бүс, Монголын зүүн нутаг болон Хар-мөрний эрэг дагуу газрын нээлт хөгжлийг 4 талаар дэмжиж, тэнгис дагуу, хил дагуу нутгуудын нээлттэй хөгжих шинэ тогтолцоог түргэн бүрдүүлнэ гэжээ.

         Сүнь Жиган "Нэгд, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг тэлж өргөтгөнө. Хоёрт, хүмүүнлэгийн зэрэг салбар дах хамтын ажиллагааг эрчимжүүлнэ. Хил дамнасан аялал жуулчлалын хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлж, шинжлэх ухаан техник боловсрол соёл, эрүүл мэндийн салбар дах солилцоо хамтын ажиллагааг өргөтгөж, экологи хамгаалалт болон эрчим хүч хэмнэх байгаль орны хамгаалах хамтын ажиллагааг эрчимжүүлнэ. Гуравт, хил дамнасан дэд бүтцийн байгуулалтыг ажилч хэрэгчээр ахиулна. Зам тээврийн ерөнхий сүлжээг сайжруулж, түргэн шуурхай, өндөр үр ашигтай харилцан холбоотой, харилцан нэвтэрсэн Зүүн хойд Азийн олон улсын том зам сувгийг бүрдүүлнэ. Боомт гарцын дэд бүтцийн гол чухал байгуулалтыг эрчимжүүлж, гаалиар нэвтрүүлэх үйлчилгээний чадавхийг төгөлдөржүүлнэ. Дөрөвт, хилийн нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны төвшинг дорвитой дээшлүүлнэ. Хилийн нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн хоёр талын эдийн засгийн худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хоёр орны хилийн нутгийн ард иргэдэд үр өгөөж хүртээх чухал тавцан болгож, хөнгөлөлттэй бодлого нөхцлөөр хангаж, экспорт, импортын боловсруулах салбар , олон улсын логистик болон худалдааны аялал жуучлал зэргийг идэвхтэй хөгжүүлж, эдийн засгийн өсөлтийн шинэ цэгийг бүрдүүлнэ"гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе