• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гурван мөрний эх бүс нутгийн экологийн систем аажмаар сэргэж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-09-06 15:50:05
  Хятадын Хөх Нуур мужийн экологийн  албаны гурван мөрний эх бүс нутгийн албаны орлогч дарга Ли Шёнань саяхан сэтгүүлчид хандан танилцуулахдаа, гурван мөрний эх бүс нутгийн цөлжилтийг хориглож чадсан бөгөөд зүлэгжилтийн ажил  илэрхий үр дүнд хүрээд байна гэлээ.

  Ли Шёнань  мөн цааш нь хэлэхдээ, холбогдох хяналт шалгалтын дүнгээс  харахад,   2005 онтой харьцуулахад 2010 онд гурван мөрний эх бүс нутгийн  зүлэг,  ургамалжилтын  бүрхэлтийн дундаж хэмжээ нь 3.08 нэгжээр өсөн нэмэгдэж, гурван мөрний эх бүс нутгийн  нутаг бэлчээр мэдэгдэм сайжирсан байна гэв.\Хүчитбаатар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе