• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Зүүн хойд Азийн хөрөнгө оруулалт, худалдааны 7-р яармагийн нээлт боллоо

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2011-09-06 11:04:04

          Зүүн хойд Азийн хөрөнгө оруулалт, худалдааны 7-р яармагийн нээлтийн үйл ажиллагаа 9-р сарын 6 -ны өдөр Хятадын зүүн хойд нутгийн Гирин мужийн Чанчүнь хотын яармагийн цогцолборт боллоо.

          УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны орлогч дарга Бай Лицэн Зүүн хойд Азийн хөрөнгө оруулалт, худалдааны 7-р яармаг эхэлснийг албан ёсоор зарлажээ.

          Дэлхийн топ 500 аж ахуйн нэгжийн 101 нь энэ яармагт оролцож байна. 6 хоногийн хугацаатай энэ яармаг бараа таваарын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа, яриа уулзалт, соёлын солилцоо гэх дөрвөн том агуулгаар болж байна.

          Энэ яармагийн үйл ажиллагаанд Монголын талаас Засгийн газрын шадар сайд М. Энхболод тэргүүтэй засгийн газар, Гадаад харилцааны яам, Монголын Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын төмөр зам тэрчлэн хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл бүхий 100 гаруй төлөөлөгч оролцож байна. Төлөөлөгчид Монгол улсын болон тухайн байгууллагуудын бараа бүтээгдэхүүнийг сурталчлахын дээр яармагт оролцогч орнуудын тэргүүний техникүүдийг сонирхож, хөрөнгө оруулагчидтай гэрээ хэлэлцээр хийх юм байна. / Сэтгүүлч Баяндорж, Дүүрэнжаргал нар Чан Чүн хотоос мэдээллээ/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе