
Тус чуулганы зохион байгуулах хорооны дарга Жяо Жячи нээлтийн ёслол дээр хэлэхдээ, дэлхийн 20 гаруй улсын 40 гаруй найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчид тус чуулганд оролцож байгаа нь Бээжин хотыг дэлхийн хот болгон хөгжүүлэх зорилтыг биелүүлэхэд чухал алхам боллоо.Улс бүрийн засгийн газрын бус найрамдалт байгууллагын шилдэг туршлагаас суралцан, 2 улс болон 2 хотын ард түмэн хоорондын нөхөрлөлийг бэхжүүлж, хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлэх, улмаар Бээжин хотод гадаадтай харилцах олон улсын таатай орчин бүрдүүлж, олон улсын нэр хүндийг нь улам өргөхөд тус чуулган өөрийн гэсэн үүргээ биелүүлнэ гэдэгт найдаж байна гэлээ.
1 2 3 4 5 6 7