• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Зүүн хойд Азийн эдийн засаг худалдааны 7-р яармагаас төрсөн бодол.

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-09-07 10:13:27

         Зүүн хойд Азийн эдийн засаг худалдааны 7-р яармаг Хятадын Гирийн мужийн төв Чанчунь хотод өнөөдөр нээлтээ хийлээ.

         Энэхүү яармагт Монгол улс өндөр ач холбогдол өгсөөр ирсэн бөгөөд өнөө жил ч энэ байдлаа өөрчилсөнгүй.

         Газар нутаг хол, эдийн засгийн байдал буурай гэсэн шалтаг шалтгааныг үл анхаарч Засгийн газрын шадар сайд, УИХ-ын гишүүн болон яамд тусгай газрын холбогдох албаны өндөр албан тушаалтнууд, бизнесийн төлөөлөгчид гээд нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Үнэхээр энэ яармагт ихээхэн анхаарал хандуулж оролцох нь Монгол улсын эдийн засгийн хөгжилд үлэмж чухал үүрэгтэй. Яагаад гэвэл Монгол улсын мөнхийн бөгөөд аварга хоёр хөрш өөр өөрсдийн хөгжлөөрөө сүүл барьж яваа бүс нутгаа хөгжүүлэхийн тулд энэ бүс нутагт асар их хүч, хөрөнгө хаях гэж байна. Цаана нь Азийн өндөр хөгжилтэй Япон, Солонгос улсууд энэ том бизнес ажиллагаанд оролцох боломжийг дүүрэн ашиглахаар шамдаж байна. Ингэхлээр буурай Монгол улс дэлхийн тэргүүний техник технологитой, хүчирхэг эдийн засагтай таван ч улсын хамтын ажиллагаанд нэгдэж чадвал эдийн засгийн хөгжилдөө үсрэнгүй амжилт гаргана.

         ОХУ-ын Алс дорно руу чиглэсэн хятадын тэргүүний технологи, бараа материалын урсгал эсрэгээрээ хятадын зүүн хойд чиглэл рүү урсах Оросын дээрхтэй адил урсгалаас Монголд үлдэх юм тун ихийг хэн ч гадарлах биз. Хятад, Орос, Япон, Солонгосыг холбох төмөр замын шугамтай Монголын төмөр замыг холбочихвол, бас улсынхаа зүүн хязгаарыг чөлөөт бүс болгочихвол хөгжлийн том шийдэл болно гэж Монголын засгийн газар үзэж байгаа аж. Хамгийн наад зах нь гэхэд Хятадын зүүн хойд гурван аймгийн нутгаар аялсан жуулчид Монголын хилд тулаад ирсэн юм чинь орчоод гаръя гэсэн хүсэлт тавьдаг тохиолдол зуун мянгаар тоологддог байна. Энэ нь Монгол улсад жилд ирж байгаа жуулчдын 25 хувь юм. Зөвхөн үүнээс харахад л Монгол улсын Засгийн газар Зүүн хойд Азийн эдийн засаг худалдааны яармагт өндөр ач холбогдол өгөх нь аргагүй юм даа.  /Сэтгүүлч Баяндорж , Дүүрэнжаргал нар Чанчунь хотоос мэдээлэв/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе