|
|
||
Англид айлчилж буй Хятадын ТӨЗР-ны УТЗЗ-ын төлөөлөгчид 7-ны өдөр Лондонд Англи дах Хятадын цагаач иргэдийн төлөөлөгчидтэй уулзалт хийж, Английн Хятадууд болон цагаач иргэд ТӨЗР-тай харилцаа холбоогоо хэрхэн нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцсэн байна.
Яриа уулзалтын үеэр Хятадын ТӨЗР-ны УТЗЗ-ын дэд дарга Лувсандорж Төвдийн хүн амын бүтэц, эдийн засгийн хөгжил, Төвд үндэстний соёлыг хамгаалж буй байдал зэрэг холбогдох байдлыг тэдэнд танилцуулжээ. Тэрээр хэлэхдээ, энэ удаагийн айлчлалын зорилт бол Хятадууд ба Хятадын цагаач иргэдийг багтаасан Английн олон салбарынхантай харилцаагаа нэмэгдүүлж, хэлхээ холбоогоо гүнзгийрүүлж, найрамдлаа зузаатгах явдал юм гэжээ. Тэрээр мөн хэлэхдээ, Төвдийн уламжлалт ший, яриан жүжиг болон дуу бүжгийн тоглолт зэрэг хэлбэрээр Төвдийг энх тайвнаар чөлөөлснөөс хойших 60 жилийн асар их өөрчлөлтийг Европод танилцуулахаар төлөвлөж байна гэжээ. \Сарантуяа орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |