• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төвдийн эрдэмтэн, гэгээн нар БНСУ-д айлчилж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-09-08 15:18:48

    БНСУ-д айлчилж буй Хятадын Төвд судлалын эрдэмтэн, гэгээнтний төлөөлөгчид 7-ны өдөр Сөүлд хэвлэл мэдээлэл, шашны салбарынхан ба оюутнуудтай уулзалт хийж, Төвдийн үнэн бодит байдлыг танилцуулсан байна.

    Төлөөлөгчдийн тэргүүн, Хятадын Төвд судлалын төвийн дэд захирал Драмдул Төвдийн урьдын шашин төр хосолсон тогтолцооноос социалист үндэстний өөртөө засах тогтолцоонд шилжсэн түүхэн өөрчлөлт болон одоогийн үндэстний шашны бодлого, Төвд судлалын судалгааны байр суурь болон гүйцэтгэх үүрэг зэргийг танилцуулжээ.

    БНСУ-ын оюутны сонирхсон Далайн тухай асуудалд хандан Драмдул хэлэхдээ, Төвд түүхнээсээ төв засгийн газартай салшгүй нягт харилцаатай ирсэн. Далайн байгуулсан "тэнүүлч засгийн газар " гэгч нь эх орныг салган бутаргаж, Төвдийг тусгаарлах ажиллагаа явуулж байгаа. Хятадын төв засаг ба Төвдийн ард түмэн үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. \Сарантуяа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе