|
|
||
Хятад, Монгол, Оросын худалдааны нийгэмлэгүүдийн хамтарсан 7 -р форум 8-ны өдөр Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо болов. Уг форумд тус гурван орны эрчим хүч, автомашин, санхүү, логистик, эм бэлдмэл зэрэг салбарын зуу шахам аж ахуйн нэгжийн 200 гаруй төлөөлөгч оролцсон байна.
Уг форумыг Хятадын Олон Улсын Худалдааг Дэмжих Хороо, Монголын Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим, Оросын Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим хамтран зохион байгуулсан бөгөөд Хятадын эдийн засгийн төлөөлөгчдийн тэргүүн, Хятадын Олон Улсын Худалдааг Дэмжих Хорооны орлогч дарга Жан Вэй, Монголын Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын дарга С.Дэмбэрэл, Оросын Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын орлогч дарга Владимир Страшенко нар форумд оролцжээ.
С.Дэмбэрэл хэлсэн үгэндээ, сүүлийн жилүүдэд Монгол, Хятад, Орос хоорондын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа улам идэвхжиж байна. Гурван орны худалдааны танхимууд энэ хандлагыг дагаад, орнууд хоорондын худалдааг улам хялбарчлах, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагаанд таатай орчинг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Олон салбарын аж ахуйн нэгжүүдийн байдал болон хэрэгцээ шаардлагыг гурван орны худалдааны нийгэмлэгүүд ойлгон, аж ахуйн нэгжийн хөгжил, хамтын ажиллагаанд удирдамж, дэмжлэгийг өгч, гурван орны аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагаанд гүүр болох хэрэгтэй гэжээ.
Жан Вэй хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятад, Монгол, Оросын эдийн засаг, худалдааны харилцаа ихэд хөгжиж, Хятад улс Монгол улсын худалдааны хамгийн том түншийн байр сууриа 12 жил дараалан хадгалж, Оросын худалдааны хамгийн том түнш боллоо. Гурван орны эдийн засгийн харилцан нөхөх чанар өдөр ирэх тусам тодорхой болж, бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөв өргөн уудам байна гэжээ. \О.Дарамбазар орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |