|
|
||
Хятадын ТӨЗР-ын Аялал жуулчлалын газраас саяхан мэдээлэхдээ, энэ оны эхний 8 сард Төвдийн аялал жуулчлалын салбарын өрнүүн үе эхэлж, хүлээн авсан жуулчдын тоо болон орлогоороо түүхэн дэх шинэ рекордыг тогтоосон байна.
Статистикт харуулснаар, энэ оны 1-ээс 8-р сард нийт Төвдийн хэмжээнд дотоод, гадаадын нийт хүлээн авсан жуулчид давхардсан тоогоор 6 сая 210 мянгад хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 22.1 хувиар өсчээ. Орлогын нийт хэмжээ 6 тэрбум 340 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 42.7 хувиар нэмэгджээ.
Үүний зэрэгцээ, энэ жил Төвдийн баяр ёслолоор аялж жуулчлах нь товойм амжилтад хүрсэн байна. Жилийн эхний Төвд тооллын сар шинийн баяраас авахуулаад хаврын үеэр болдог Линь Зи тоорын цэцгийн баяр, зуны цагийн Али нутгийн Шян Шюн гүрний соёлын өдөрлөг, Ры Ка Ча нутгийн Гималайн соёлын өдөрлөг болон саяхан өндөрлөсөн Лхасын тараг айргийн баяр гээд уламжлалт баяраар тохиолдуулсан аялал жуулчлал нь Төвдийн шинэ нэрийн хуудас болсон бөгөөд мөн аялал жуулчлалын хөгжлийг урагшлуулахад нэмэр түлхэц боллоо. \Алтанхуар орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |