|
|
||
Хятадын Тяньжинь дахь анхны олон улсын нисдэг тэрэгний яармаг 15-ны өдөр Тяньжиний Биньхай шинэ дүүрэгт болж, 19 улс орон ба бүс нутгийн нисдэг тэрэгтэй холбоотой 211 аж ахуйн нэгж оролцсон байна.
Яармагаар дотоод гадаадын нисдэг тэрэг, мотор, нислэгийн цахилгааны систем, механик тоног төхөөрөмж зэргийг дэлгэн үзүүлж, нисдэг тэрэг үйлдвэрлэх, засварлах, шалгах ба хамгаалах, газраас нислэгийг удирдах болон баталгаажуулах, агаарын тээвэрийг нэвтрүүлэх, нисэгч бэлтгэх зэрэг салбарын аж ахуйн нэгж болон байгууллага оролцож байна. Дэлхийн долоон том нисдэг тэрэгний үйлдвэр сүүлийн хэдэн жилийн шинэ загваруудыг үзүүлж байгаа юм.
Хятадын Тяньжиний олон улсын нисдэг тэрэгний яармаг нь олон улс дах цорын ганц нислэгийн үзүүлэлттэй нисдэг тэрэгний яармаг байж, хоёр жил тутамд нэг удаа зохиохоор төлөвлөж байна. \Сарантуяа орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |