
ОХУ-д албан ёсны найрсаг айлчлал хийж байгаа БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ү Бангүө орон нутгийн цагаар 15-ны өдөр Москвад хэлэхдээ, Хятад, Оросын харилцааг цуцалтгүй хөгжүүлэх бол Хятадын засгийн газар болон ард түмний стратегийн чанартай сонголт мөн гэжээ.

Тэрээр мөн өдөр ОХУ-ын Төрийн думагийн дарга Борис Грузловтой хэлэлцээ хийх үе хэлэхдээ, хоёр талын хамтын хүчин чармайлттайгаар Хятад, Оросын харилцаа ихэд хөгжиж, стратегийн харилцан итгэлцэл тасралтгүй зузаарч, эдийн засгийн талаар худалдаа, эрчим хүч, технологи, орон нутаг зэрэг өргөн хүрээний хамтын ажиллагааны тогтолцоо бүрдэж, Хятад, Оросын уламжлалт найрсаг харилцаа хүмүүсийн сэтгэлд гүн суугдаж, НҮБ, G20 зэрэг олон талт цар хүрээнд нягт зөвшилцөл болон зохицуулалтаа хэвээр байлгасаар ирсэн юм гэжээ.\Хүчитбаатар орчуулав\