• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Зургаан талт хэлэлцээг түргэн эхлүүлэх нь талуудын хамтын ашиг сонирхолд нийцнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-09-15 10:54:04

    Хятадаас ОУАЭХА-дах суурин төлөөлөгч, элчин сайд Чэн Жин-Е 14-ний өдөр Венад онцолж хэлэхдээ, зургаан талт хэлэлцээ нь Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгохыг ахиулах, хойг болон Зүүн Хойд Азийн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах үр ашигтай механизм мөн бөгөөд талуудын яриа хэлэлцээгээр дамжуулан харилцаагаа сайжруулах чухал тавцан тул зургаан талт хэлэлцээг түргэн эхлүүлэх нь талуудын хамтын ашиг сонирхолд нийцнэ гэжээ.

    Чэн Жин-Е мөн өдөр ОУАЭХА-ын хэрэг эрхлэх зөвлөлийн Солонгосын цөмийн асуудлаарх хурал дээр үг хэлэхдээ, ОУАЭХА Хойд Солонгост баталгаат хяналт тавих үүргийг гүйцэтгэхийг Хятад улс үргэлжлэн дэмжихийн зэрэгцээ холбогдох талууд болон олон улсын нийгэмлэгтэй нягт хэлхээ холбоо, харилцаатай байж, хамтран хүчин чармайж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох явцыг урагшлуулж, зүүн хойд Азийн урт удаан амар амгалан байдлыг биелүүлж хамгаална гэжээ. \Алтаннавч орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе