• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ОХУ, БНАСАУ байгалийн хийн хоолойн асуудлаар зөвшилцлөө

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2011-09-16 11:18:45

      Оросын байгалийн хийн аж үйлдвэрийн компанийн захирал Миллер БНАСАУ-ын байгалийн хийн аж үйлдвэрийн сайд Ким Хуй Ёнтай 15-ны өдөр Москвад уулзаж, Оросоос Солонгосын хойгт хүрэх байгалийн хийн хоолой тавихтай холбогдуулан зөвшилцөл хийсэн байна.

       Эх сурвалжид мэдээлснээр, 2 тал  зөвшилцсөний дүнд тусгай ажлын хэсэг  байгуулж, ОХУ-БНАСАУ-БНСУ гэсэн байгалийн хийн хоолой тавих төсөл хэрэгжүүлэхээр тогтсон бөгөөд 2 орны бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийг ч зөвшилцжээ.

     2 орны засгийн газрын бүх талын дэмжлэг нь байгалийн хийн хоолой тавихад чухал ач холбогдолтой  тул 2 засгийн газар байгалийн хийн хоолой тавихадтай холбоотой засгийн газрын хэмжээний хэлэлцээрийг даруй байгуулах шаардлагатай гэж 2 тал үзжээ. Зөвшилцлийн дараа 2 тал ойлголцлын меморандум байгуулжээ.

       БНАСАУ-ын дээд удирдагч  Ким Чен Ир 8-р сарын эцсээр Орост айлчлах үеэр Оросын ерөнхийлөгч Медведевтэй уулзаж, ОХУ-аас БНАСАУ-ыг дамжин БНСУ-д хүрэх байгалийн хийн хоолой тавих асуудлаар санал бодлоо солилцсон бөгөөд уг асуудлаарх анхны нийтлэг ойлголтод хүрсэн байна. Уг хоолойн урт 1100 км, ихэнх хэсэг нь БНАСАУ-ын нутагт тавигдах бөгөөд жилд 10 тэрбум орчим шоо метр байгалийн хий дамжуулна гэж тооцоолж байна. \Алтанхуар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе