• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Цөмийн зэвсэггүй бүс байгуулахыг Хятад улс дэмжиж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-09-16 10:58:03

   Хятадын төлөөлөгч 15-ны өдөр Венад дахин нотлохдоо, дундад дорнодын цөмийн зэвсэггүй бүс байгуулахыг Хятад улс дэмжиж байна. Израиль даруй"цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх гэрээ"-д оролцож, өөрийн бүх цөмийн төхөөрөмжөө Олон улсын цөмийн эрчим хүчний байгууллагын бүх талын баталгаат хяналтад байлгахыг Хятадын тал найдаж байна гэжээ.

      Олон улсын цөмийн эрчим хүчний байгуулагад суугаа Хятадын дэд суурин төлөөлөгч Хуан Вэй мөн өдөр дундад дорнодын цөмийн асуудлыг хэлэлцэх зөвлөлийн хурал дээр хэлэхдээ, цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх системийг Хятад улс дэмжсээр ирсэн. Хятадын тал олон улсын хамтын нийгэмлэгтэй дундад дорнодын цөмийн зэвсэггүй бүсийг байгуулж, дундад дорнодын энх тайван, аюулгүй байдлыг бий болгохын төлөө үргэлжлэн чармайна гэжээ.      \Дүүрэнжаргал орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе