|
|
||
Өвөр Монголын алдарт морин хуурч Чи. Бөхөөгийн "Тэнгэрийн унага" уран бүтээлийн концерт 9-р сарын 17-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатарын Улсын Филармонийн концертын танхимд амжилттай боллоо. Концертыг Улсын Филармонийн ерөнхий удирдаач, урлагийн гавьяат зүтгэлтэн Бүтэнбаяр удирдаж, Монгол Улсын нэрт яруу найрагч, телевизийн нэрт хөтлөгч, соёлын гавьяат зүтгэлтэн Гүрбазар хөтөлж,Улсын Филармонийн симфони найрал хөгжим болон Бөхөөгийн үүсгэн байгуулсан "Найман шарга" морин хуурын хамтлагийн морин хуурчид хамтран тоглов. Концертын явцад Хятад, Монгол хоёр орны уран бүтээлчид Хятадын морин хуурын их мастер Чи. Булаг болон Монголын хөгжмийн зохиолчдын зохиосон морин хуурын сонгодог ая хөгжмийг гайхалтай сайхан тоглож үзэгч олны сонорыг мялаалаа. Концерт өндөрлөсний дараа Монголын хөгжмийн зохиолчдын холбоо Чи. Бөхөөд хүндэт жуух бичиг гардуулан баяр хүргэсэн байна. \Тус радиогийн Монгол Улс дахь салбарын сурвалжлагч М. Цэцэн, Ж. Уртнасан мэдээлэв\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |