|
|
||
Хятадын албан ёсны мэдээлэх агентлаг Синьхуа хорооны 18-ны өдрийн нийтэлсэн өгүүлэлд тэмдэглэснээр, 6 талт хэлэлцээ нугачаа бүдчээтэй явагдаж байгаа хэдий ч тэнцвэртэй, хамтаар ялалтад хүрэх гадаад харилцааны бүтээлч бичиг баримт болсны хувьд, 9 сарын 19-ний хамтарсан мэдэгдэл нь Солонгосын цөмийн асуудлыг зохицуулах үндэс суурь бөгөөд зүг чиг болно гэжээ.
Эх сурвалжид тэмдэглэснээр, энэхүү мэдэгдлийг баталсан нь холбогдох талуудын Солонгосын цөмийн асуудлыг энх тайвнаар зохицуулж, Солонгосын хойгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалах улс төрийн эрэл хүслийг харуулсан төдийгүй 6 талт хэлэлцээ нь Солонгосын хойгийн асуудлыг зохицуулах бодитой, үр ашигтай арга зам, мөн 6 талт хэлэлцээг ахиулах явцад тодорхой зүг чиг заан өгснийг гэрчилсэн байна. Хэрэв 9.19 хамтарсан мэдэгдлийн үзэл санааг цаашид баримтлахад хүрвэл Солонгосын хойгийг цөмийг зэвсэггүй болгох үйл хэрэг бодитойд биелэгднэ гэж хүмүүс бат итгэж байна гэжээ.
Өгүүлэлд мөн тэмдэглэснээр, өнөөгийн байдлаас үзвэл, 6 талт хэлэлцээ дахин сэргэх эсэх нь Америк, Өмнөд Солонгос хоёр орноос шалтгаална. 6 талт хэлэлцээг шинээр дахин сэргээхэд холбогдох талууд хамтаар чармайж, хэлэлцээнд таатай нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй байна гэжээ./Анар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |