• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төвдийн ажлаар хангах нийт хэмжээ тогтвортой нэмэгдэж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-09-19 17:32:15

       Сэтгүүлч саяхан ТӨЗР-ны холбогдох хурлаас мэдээлснээр, энэ онд Төвдийн ажлаар хангасан нийт хэмжээ тогтвортой өсөж, чанар нь ч тасралтгүй дээшилж, нийт районы ажил олголтын байдал үндсэндээ тогтвортой байна гэжээ.

       Эх сурвалжид мэдээлснээр, энэ он гарсаар ТӨЗР ажлаар хангах идэвхтэй бодлого хэрэгжүүлж, 8-р сарын эцсийн байдлаар нийт районы хот суурины шинээр ажлаар хангагдсан хүн 17 мянга 800 гаруйд хүрч, жилийн эхний товлосон зорилтынхоо 85 хувийг биелүүлсэн ба мал аж ахуй тариалангийн бүсийн илүүдэл хөдөлмөрлөх хүчийг шилжүүлэн ажлаар хангасан хэмжээ давхардсан тоогоор 635 мянган хүнд хүрсэн байна.

       ТӨЗР-ны дараагийн ажлын гол тал нь их дээд сургууль төгссөн оюутнууд болон ажил олоход хүндрэлтэй байгаа хүмүүс, мал аж ахуй тариалангийн бүс нутгаас нүүлгэн шилжүүлсэн хөдөлмөрлөх хүчин, хот суурины ажилгүйчүүд зэргийг ажлын байраар хангах явдал юм. Хүний нөөцийн үйлчилгээний механизмын үүрэг чадавхыг бүх талаар сайтар бадруулж, олон салбарын хөдөлмөрлөх хүчинд ажил төрөл танилцуулах ба ажил мэргэжлийн талаар удирдан хөтлөх ажлыг эрчимжүүлэх нь шаардлагатай болж байна.      \Алтанхуар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе