|
|
||
Хятадын залуучуудын төлөөлөгч 100 гаруй хүн 21-ний өдрөөс БНСУ-д танилцах айлчлал хийж байна.
Хятадаас БНСУ-д суугаа элчид сайд Жан ШинСэнь 22-ны өдөр төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тэрээр хэлэхдээ, Хятад БНСУ дипломат харилцаа тогтоосон 19 жилийн турш улс төр, эдийн засаг, соёл зэрэг олон салбар дахь харилцаа хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч, баялаг үр дүнтэй байна. Залуучуудын солилцоо бол хоёр орны харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг тул чухал ач холбогдолтой юм гэжээ.
Хятадын залуучуудын төлөөлөгчид энэ удаа БНСУ-ын эмэгтэйчүүд, гэр бүлийн яамны урилгаар 9-р сарын 21-30-ны өдрүүдэд БНСУ-д айлчилж байгаа юм. Айлчлалын хугацаанд төлөөлөгчид БНСУ-ын олон салбарын залуучуудтай солилцоо өрнүүлж, Чин Жү, Пусан, Чижү зэрэг газраар танилцах айлчлал хийх юм./Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |