|
|
||
Солонгосын Төв Цахилгаан Мэдээний Агентлаг 22-ны өдөр мэдээлэхдээ, Хоёр Солонгосын шашны хүрээнийхэн 22-ны өдөр Пхеньянд цуглаан хийж хамтарсан мэдэгдэл нийтэлж, үндэстний хамтын эрэл хүсэл, ашиг сонирхлын дагуу өмнөд умардын бүхий л асуудлыг зохицуулна гэж тэмдэглэжээ.
БНАСАУ-ын шашны этгээд болон БНАСАУ-д айлчилж байгаа БНСУ-ын шашны долоон нийгэмлэгийн төлөөлөгчид дээрх цуглаанд оролцжээ. Өмнөд умардын шашны олон бүлэглэл үндэстний эвлэрэл, эв нэгдэл, энх тайвнаар нэгдэх явцыг биелүүлэх зорилго бүхий цуглаан амар олдохгүй, энэ нь өмнөд умардын шашны этгээдүүд эвлэрэн зохицож, энх тайван нэгдлийн шинэ байдлыг эрэлхийлэхийн төлөө гаргаж буй хүчтэй эрэл хүслийн боломж тохиол юм гэж хоёр тал илэрхийлжээ.
Хоёр тал хамтарсан мэдэгдэл нийтэлж, өнө бат энх тайван тогтоохын төлөө үндэстний дотоодын үл итгэлцэх, хурцадмал, сөргөлдсөн байдлыг арилгаж, дайны заналхийллийг арилгах болно гэж тэмдэглэжээ. \Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |