• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Монгол улс, Өвөр Монголын бизнес хөрөнгө оруулалтын болон эдийн засаг соёлын хөгжлийг дэмжих холбоо үйл ажиллагаагаа эхлүүллээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-09-25 14:22:51

          Монгол улс, Өвөр Монголын бизнес хөрөнгө оруулалтын болон эдийн засаг соёлын хөгжлийг дэмжих холбоо үйл ажиллагаагаа эхлүүлэх ёслол 24-ний өдөр Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын Баянгол зочид буудалд зохиогдлоо.

Монголын Улсын их хуралын гишүүн, Монгол улсын засгийн газрын тамгын газрын дарга Хүрэлбаатар

          Бизнес хөрөнгө оруулалтын болон эдийн засаг соёлын хөгжлийг дэмжих тус холбоо нь мэдээлэл хангах, бизнес хөрөнгө оруулалтын боломж хайх, хөрөнгө хуримтлуулан томоохон төслүүдэд оролцох, аж ахуйн нэгжүүдэд нэн сайн нөхцөл боломж бүрдүүлэх зэрэг ажил үүрэг гүйцэтгэх болно. Үүний зэрэгцээ Монгол улсын хууль тогтоолыг холбооны гишүүдэд ухуулан танилцуулж, хууль тогтоолын дагуу ажлаа өрнүүлэх, хууль ёсны эрх ашгаа хамгаалахад нь хуулийн талын зөвлөгөө хангах болно. Тухайн нутгийн иргэдтэй харилцаагаа сайн сайхан байлгах, ухамсартайгаар байгаль орчныг хамгаалж байхыг тус холбоо уриалж байна. Тус холбоо нь Хятад, Монгол хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа, соёлын харилцаанд гүүрийн үйлдэл гүйцэтгэх юм гэж тус холбооны дарга Лю Баатар илтгэлдээ хэллээ.

1 2 3 4
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе