• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Монгол хоёр орон иргэд хоорондын болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хоорондын харилцаагаа эрчимжүүлэх ёстой

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-09-25 17:23:33

       Хятадын Мэдээний Агентлаг\CNS\-ийн мэдээ: Олон улсын энх тайвны өдөрлөгийн тэмдэглэлт арга хэмжээнд оролцож буй Монгол улсын ерөнхий сайд асан С.Баяр хэлэхдээ, Хятад, Монгол хоёр орон иргэд хоорондын болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хоорондын харилцаагаа эрчимжүүлэх ёстой гэжээ.

       С. Баяр Хятадын Мэдээний Агентлагийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, энэ удаа миний бие Хятад улсад ирж, Мүгдэн, Ин-көү, Да-лянь зэрэг 3 хотоор зочиллоо. Эдгээр хотууд нь Хятадын эдийн засгийн бүтээн байгуулалтын ололт амжилтыг төлөөлж байна. Хятад улс иргэдийнхээ амьжиргааг чухалчлан үзэж анхааралдаа авч, тэдний амьдарлын чанарыг дээшлүүлэхэд ихээхэн анхаарах болсныг би ойлголоо гэжээ.

      Хятад, Монгол хоёр орны харилцааны хөгжлийн талаар тэрээр дараах хоёр саналыг дэвшүүллээ, энэ нь тухайлбал: иргэд хоорондын болон хэвлэл мэдэээллийн хэрэгслүүд хоорондын харилцааг эрчимжүүүлэх хэрэгтэй гэсэн болно. \О.Дарамбазар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе