• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БНХАУ-аас Монголд суугаа элчин сайдын яам сайн санааны хандивын худалдаанд оролцов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-09-25 18:00:22

  Монгол улсын эмзэг давхаргын хүүхэд багачуудад туслах үүднээс, БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яам болон тус оронд суугаа бусад 20 гаруй улс орнуудын дипломатчид 24-ний өдөр Улаанбаатар зочид буудалд сайн санааны хандивын худалдааг зохион явуулсан байна.

  Мөн өдрийн үдээс өмнө, хандивын худалдаа болж байсан талбай хөл хөдөлгөөн ихтэй байж, олон орнуудын элчин төлөөлөгчид өөр өөрсдийн орны онцлог бүхий хүнсний бүтээгдэхүүн, гар урлалын бүтээгдэхүүн, ном хэвлэл зэргээр хандивын худалдаанд оролцож байлаа.

  Хятадын элчин сайдын яамны хандивын худалдааны талбай нь олон хүмүүсийн анхаарлыг татаж, улаан өнгийн дэнлүү, алтан шар өнгөтэй "Аз жаргал" хэмээх ханз үсэг болоод уран нарийн хийц бүхий гар урлалын бүтээгдэхүүнүүд, ханын зураг , хятад хэлний сурах бичиг нь хамгийн их гүйлгээтэй байлаа.

  БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ван Шёлүн уг хандивын үйл ажиллагаанд оролцлоо. \Хүчитбаатар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе