
БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яам 9-р сарын 25-ны өдөр арга хэмжээ зохиож, 1911 оны "Цагаагчин гахай жилийн хувьсгал"-ын 100 жилийн ойг дурсан тэмдэглэлээ. "Цагаагчин гахай жилийн хувьсгалын 100 жилийн ойг дурсан тэмдэглэх бага семинар" зохиож, Хятадаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ван Шяолүн илтгэл хийж, түүхэн ач холбогдолтой тус үйл хэргийг эргэн санаж, хувьсгалын зориг санаа, алс хэтийн ач холбогдлыг нь дүгнэсэн юм. Семинарт Монгол улсад ажиллаж амьдарч буй Хятадын харьяат нарын төлөөлөгч мөн илтгэл хийлээ.
1 2 3 4