• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Зүүн хойд Азийн энх тайван, хөгжлийн форум өндөрлөв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-09-26 15:24:59

            Хятадын Мэдээний Агентлаг\CNS\-ийн мэдээ: Зүүн хойд Азийн энх тайван, хөгжлийн форум 25-ны өдөр Да-лянь хотноо өндөрлөлөө. Уг форум нь "Олон улсын энх тайвны өдрийг дурсан тэмдэглэх арга хэмжээ"-ний нэгэн чухал бүрэлдэхүүн хэсэг нь юм. Уг форумд Зүүн Азийн бүс нутгийн орнуудын төрийн чухал албыг хааж байсан хүмүүс болон дотоод, гадаадын мэргэжилтэн эрдэмтдээс бүрдсэн нийт 200 гаруй хүн оролцжээ. Форумын ярилцлагын үеэр, форумд оролцогсод идэвхтэй санал зөвлөгөө гаргаж, дараахь гурван зүйлд санал нэгджээ.

            Нэгд, Зүүн хойд Азийн энх тайван, тогтвортой байдлыг хангах аюулгүй байдлын шинэ үзэл баримтлалыг тогтоох хэрэгтэй. Одоо, Зүүн хойд Азийн бүс нутгийн байдал нэлээд ярвигтай хэвээр байна, зарим асуудлыг зохистой зохицуулж эс чадвал бүх талын тогтвортой байдалд нөлөөлөх тул, эрх тэгш, итгэлцэл, харилцан хөнгөлөлттэй, харилцан ашигтай аюулгүй байдлын шинэ үзэл баримтлалыг олон орон тогтооход тус дөхөм үзүүлэн, бүс нутгийн чанартай онцгой байдлын удирдлагын механизмыг тогтоох шаардлагатай байна. Олон улс орон хүйтэн дайны үзэл санаа болон сэтгэхүйн өрөөсгөл хандлагаа орхиж, итгэлцлийг нэмэгдүүлэн, хамтран ажиллах, хамтаар ашиг хүртэх шинэ үзэл ойлголтыг тогтоох хэрэгтэй.

           Хоёрт, Хамтын хөгжил бол зайлшгүй замнах түүхийн зам юм. Зүүн хойд Азийн бүс нутгийн ерөнхий хөгжил сайн хандлагатай байгаа боловч шинэ шинэ бэршээлтэй асуудал болон боломж тохиолдлууд тулгарч, тогтворгүй хүчин зүйл маш олон байсаар байгаа бөгөөд эдийн засгийн аюулгүй байдал, эрчим хүчний аюулгүй байдал, гамшгаас сэргийлэх, гамшгийг бууруулах зэрэг уламжлалт бус аюулгүй байдлын асуудал улам их болж, бүс нутгийн тогтвортой хөгжилд заналхийлсээр байна. Зүүн хойд Азийн орнууд хөгжлийн явцдаа өөр өөрсдийн давуу талаараа харилцан нөхөлцөх ёстой.

           Гуравт, Зүүн хойд Азийн бүс нутгийн олон янз байх чанарыг чухалчлан үзэх хэрэгтэй. Олон орны түүхэн хөгжлийн байдал болон нийгмийн хөгжлийн хэв загвар харилцан адилгүй тул түүхэн хөгжлийн урт удаан явцад олон ургалч чанар болон олон янзат шинж чанарыг бүрдүүлсэн байна. Энэ нь уг бүс нутгийн онцлог, давуу тал болно. Олон орны эдийн засгийн хөгжлийн түвшин ялгаатай байгаа нь эдгээр орнуудын хамтран ажиллах боломж, үүд хаалга байгаа юм.\О.Дарамбазар орчуулав./

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе