• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын аялал жуулчлал "Алтан үе"рүү орлоо

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-09-26 17:21:33

    Хятадын Мэдээний Агентлагийн мэдээ: 26-ны өдөр Гүй Янд болсон Гүйжөүгийн аялал жуулчлалын салбарын хөгжлийн 6-р хурлаас сурвалжлагчийн мэдээлснээр, энэ жилийн эхний хагаст Хятад улсын дотоодын жуулчид давхардсан тоогоор 1 тэрбум 352 саяд хүрсэн ба аялал жуулчлалын орлого 938 тэрбум 300 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 15 хувь, 24 хувиар тус тус нэмэгджээ. Ийнхүү Хятадын аялал жуулчлалын салбар хөгжлийн "Алтан үе"рүү орлоо.

    НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын хүндэт нарийн бичгийн дарга Франческо Франгайли хэлэхдээ, өнгөрсөн 10 жилд Хятад улс аажмаар дэлхийн жуулчдын зорих газар боллоо. 2020 он гэхэд Хятад улс нь дэлхийн жуулчдын зорих хамгийн тэргүүний газар нутаг болно гэжээ.

    Хятадын 27 муж район хот нь аялал жуулчлалын салбарыг тулгуур үйлдвэрлэл, гуравдагч үйлдвэрлэлийн тэргүүлэх салбар болгосон ба одоо Гүйжөү, Шанхай, Бээжин, Жянсү, Юньнань, Шиньжян зэрэг нутгууд аялал жуулчлалын салбарыг стратегийн тулгуур салбар болгоно хэмээн дэвшүүлээд байна. \Сарантуяа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе