|
|
||
Монгол улсын Сансар телевиз болон Хятадын ӨМӨЗР-ы намын хорооны суртал ухуулгын хэлтсээс хамтран бүтээсэн "Найрамдлын цонх" нэвтрүүлгийн нээлтийн ёслолын ажиллагаа 25-ны өдөр Улаанбаатар хотод болж, ХКН-ын ӨМӨЗР-ы хорооны байнгын хорооны гишүүн, ӨМӨЗР-ы нэгдсэн фронтын газрын дарга Ван Сү-И болон БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамны соёлын атташе Вэй Хуншэн нар нээлтийн ёслолд оролцсон байна.
Сансар хэвлэл мэдээллийн корпорацын орлогч захирал Линь Дүн танилцуулахдаа, "Найрамдлын цонх" нэвтрүүлэг нь Монгол, Хятад хоёр орны ард түмний ойлголцол болон соёлын солилцоог эрчимжүүлэхийг гол зорилгоо болгож, Хятадын ӨМӨЗР-ы намын хорооны суртал ухуулгын хэлтсээс нэвтрүүлгийн агуулгыг бэлдэж, Сансар телевизийн сувгаар орчуулагдан Монгол улсад цацагдах юм гэжээ.
Монгол, Хятад хоёр орны хөрөнгө оруулалттай Сансар хэвлэл мэдээллийн корпорац нь 1995 онд Улаанбаатар хотод байгуулагдаж, Хятадын CCTV, Өвөр Монголын Одон Телевиз, Хятадын Синьхуа мэдээний телевизийн сүлжээний Англи хэлний суваг зэргийг дамжуулж, хоёр орны телевизийн соёлын солилцооны "цонх" болсоор ирсэн юм.\Хүчитбаатар орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |