|
|
||
WikiLeaks сайт Америкаас Шянганд суугаа консулын газрын цахим мэдээг нийтэлсэн явдалтай холбогдуулан ГХЯ-ны Шянганы онцгой засаг захиргааны районы тусгай төлөөлөгч 26-ны өдөр хэлэхдээ, Америкийн тал холбогдох олон улсын хууль болон бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн үйл ажиллагааны хэм хэмжээг чанд мөрдөж, аливаа хэлбэрээр Шянганы дотоод үйл хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг хүссэн байна.
Сүүлийн үед, WikiLeaks сайт Америкаас Шянганд суугаа консулын газрын 1000 орчим цахим мэдээг нийтэлж, мэдээний агуулга нь Шянганы улс төр, эдийн засаг, нийгэм зэрэг олон талд холбогдсон байна. ГХЯ-ны Шянганы онцгой засаг захиргааны районы тусгай төлөөлөгч үүнд чиглүүлэн хэлэхдээ, цахим мэдээнд тэмдэглэснээр, Америкийн тал Шянганы улс төрийн хөгжлийн асуудлаар онцгой засаг захиргааны засгийн газарт хөндлөнгөөс оролцох шинжтэй санал дэвшүүлсэн бөгөөд зарим тогтсон хүмүүстэй байнга уулзалдаж, дээрх санал бодлоо солилцдог байна. Хэрэв ийм болох юм бол, Америкийн үйл ажиллагаа "Венийн консулын харилцааны конвенц" зэрэг олон улсын хуульд тогтоосон үүрэг чадавхаас давах бөгөөд Хятадын тал үүнд анхаарал хандуулах ба дургүйцэл илэрхийлэх төдийгүй Америкийн тал энэхүү буруу ажиллагаагаа зогсоохыг шаардах учир шалтгаантай юм гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |