|
|
||
Хятад, Япон, Өмнөд Солонгос зэрэг гурван орны хамтын ажиллагааны нарийн бичгийн газар 27-ны өдөр Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо албан ёсоор байгуулагдлаа. Энэ нь энэ гурван орон зөвшилцлөө эрчимжүүлэн, хамтын ажиллагаагаа ахиулахад шинэ алхам хийснийг харуулж байгаа юм.
Өмнөд Солонгосын Гадаад Харилцаа, Худалдааны Яамны сайд Ким Сунг-Хуан, Хятадаас Өмнөд Солонгост суугаа элчин сайд Жан Шиньсэнь, Японоос Өмнөд Солонгост суугаа элчин сайд Масатоши Муто нарын хүмүүс нарийн бичгийн дарга нарын газарт хүрэлцэн очиж баяр хүргэсэн бөгөөд гурван орны хамтын ажиллагааны нарийн бичгийн газрын нарийн бичгийн дарга Шин Бонг-Килтэй хамтаар тус газрын хаягийг нээх ёслолд оролцов.
Хятад, Япон, Өмнөд Солонгос гурван орны хамтын ажиллагааны нарийн бичгийн газрыг Сөүлд байнга ажиллуулж, нарийн бичгийн даргыг Өмнөд Солонгос, Япон, Хятад гэсэн дарааллаар 3 орноос ээлжлэн томилох бөгөөд уг тушаалд тус тус 2 жил ажиллуулна. Анхны нарийн бичгийн даргаар Өмнөд Солонгосын Гадаад Харилцаа, Худалдааны Яамны сайд асан Ким Бонг-Кил ажиллаж байна. Гурван орны нарийн бичгийн газар энэ сарын 1-нээс ажиллаж эхэлжээ. \О.Дарамбазар орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |