• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Азийн хар төмөрлөгийн салбарын форум Шанхайд болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-09-27 16:56:42

        Хятад, Япон болон БНСУ-аас хамтран зохион байгуулсан "Азийн хар төмөрлөгийн салбарын  2011 оны форум" 26-ны өдөр Хятадын Шанхай хотод болов.

  Ази тив бол дэлхийн хар төмөрлөг үйлдвэрлэдэг хамгийн том бааз хэдий ч хар төмөрлөгийн хүдэр, коксожсон нүүрс зэрэг нөөц баялгийн хүрэлцээ муутай юм. Зохион байгуулагч талын танилцуулснаар, Хятадын хар төмөрлөгийн салбар нь төмрийн хүдрийн 65 хувь, коксожсон нүүрсний 7 хувийг  гадаадаас оруулдаг, харин Япон болон БНСУ нь төмрийн хүдэр болоод коксожсон нүүрсээ бүгдийг гадаадаас оруулж ирдэг байна.

  Олон жилийн турш Азийн орнууд дэлхийн хар төмөрлөгийн салбарт үг хэлэх эрхээр дутуу байж, олон улсын хэлэлцээрт байнга ашиггүй байранд ордог байв. Хятад, Япон болон БНСУ-ын холбогдох байгууллагын хамтран зохион байгуулсан  "Азийн хар төмөрлөгийн форум" нь Азийн хар төмөрлөгийн салбар засгийн газрын бус байгууллагын зөвшилцөл болон солилцооны үр ашигтай тавцанг бүрдүүлж, хар төмөрлөгийн худалдаа, хөрөнгө оруулалт болон технологи, түүнчлэн хар төмөрлөгийн салбарын даяарчлалын нөхцөлд Азийн орнуудын уг салбар дахь үүрэг хариуцлага зэрэг талын солилцоог эрчимжүүлэх зорилготой юм.\Хүчитбаатар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе