Хятад улсын сансрын анхны лабораторийн "Тянь Гүн 1-р" нисэх төхөөрөмжийг 29-ний өдрийн 21 цаг 16 минутаас 31 минутын хооронд хөөргөнө. 28-ны өдөр зөөгч пуужинд хурдасгуур нэмсэн гэж Хятад улсын нисэгчтэй сансрын төслийн хэвлэлийн төлөөлөгч 28-ны өдөр мэдэгдлээ.
Одоо, бүх системийн техникийн байдалд хийсэн шалгалтын дүн сайн байгаа бөгөөд систем хоорондын залгуурын файлуудыг оруулж дууссан, газар дээрх туршилт бүрэн явагдаж, урьдчилсан олон үзүүлэлтийг бүрэн тохируулсан, туршилтын дүн болон хөөргөх талбайн тоног төөхөрөмжүүд ч хэвийн ёсоор ажиллаж, хүчин чадавх нь нислэгийн шаардлагыг бүрэн хангаж, ерөнхийдөө байдал маш сайн байна. \О.Дарамбазар орчуулав\