• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хамтын ажиллагааны нарийн бичгийн дарга нарын газрыг нээх ажиллагаа болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-09-28 11:23:02

      Хятад, Япон, Өмнөд Солонгос гурван орны удирдагчдын тохиролцооны дагуу мөн гурван орон Өмнөд Солонгост хамтын ажиллагааны нарийн бичгийн дарга нарын газар байгуулах шийдвэр гаргасан юм. Тус хамтын ажиллагааны нарийн бичгийн дарга нарын газрыг нээх ёслол 27-ны өдөр Сөүлд болсон байна. Тус хамтын ажиллагааны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүд нь Хятад, Япон, Өмнөд Солонгос гурван орны ажилтнуудаар бүрэлдсэн, үүнд судалгааны, засаг захиргааны гэх зэргийн олон салбартай юм байна.

      Хятадаас Өмнөд Солонгост суугаа элчин сайд Жан Шинь сэнь нээлтийн арга хэмжээнд баяр хүргэж хэлэхдээ, Хятад, Япон, Өмнөд Солонгос гурван орны удирдагчдын тохиролцооны дагуу Сөүлд тус хамтын ажиллагааны нарийн бичгийн дарга нарын газрыг байгуулах ажлыг Хятадын тал нааштай дэмжсээр ирсэн, цаашдаа мөн идэвхтэй хамтран ажиллах болно гэжээ. Өмнөд Солонгос, Японы төлөөлөгчид ч тус механизмыг өндрөөр үнэлж, энэ нь гурван орны харилцаа хамтын ажиллагааг зохицуулах, урагшлуулах үүрэг гүйцэтгэхийг хүсэн хүлээж байна гэж илэрхийлсэн байна. \Э.Цогзолмаа орчуулав\
 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе