• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын нисэгчтэй сансрын хөлгийн төслийн ерөнхий командлагчийн орлогчтой "Тянь гүн 1-р"-ийн талаар хийсэн ярилцлага

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-09-28 17:07:56

        "Тянь Гүн 1-р"-ийг хөөргөх гэж байгаатай холбогдуулан Хятадын нисэгчтэй сансрын хөлгийн төслийн ерөнхий командлагчийн орлогч бөгөөд зэвсэглэл, тоноглолын ерөнхий газрын дэд дарга Ню Хунгуан 27-ны өдөр Жөү Чуаний дагуул хөөргөх төвд уг төхөөрөмж болон "Шэнь Жөү-8-р"-ыг холбох үүргийн талаар тайлбар хийжээ. Тэрээр хэлэхдээ, "Тянь Гүн 1-р" бол өнөөг хүртэл Хятадын доод тойрог зам дах хамгийн нас урттай сансрын төхөөрөмж байж, түүнийг хөөргөх төлөвлөгөөнд зохицуулалт хийх нь "Шэнь Жөү 8-р"-ыг хөөргөх, түүнчлэн түүнтэй анх удаа холбогдоход нөлөөлөхгүй юм гэжээ.

        Ню Хунгуан хэлэхдээ, "Тянь Гүн 1-р" бол Хятадын сансар огторгуйн лабораторийн анхны загвар юм гэжээ.

        "'Тянь Гүн 1-р' бол шинээр судалж, үйлдвэрлэсэн нисэгчтэй төхөөрөмж бөгөөд Хятадын доод тойрог зам дах хамгийн урт настай, авсаархан сансрын лаборатори юм " гэжээ.

        "Тянь Гүн 1-р" нь багана хэлбэртэй бөгөөд хүндийн жин нь 8 тонн гаруй гэж хүмүүсийн ярьж байгаатай холбогдуулан Ню Хунгуан их олон тоо баримт дурдан энэ талаар тайлбар хийсэн байна. Тэрээр хэлэхдээ:

        "'Тянь Гүн 1-р' нисэх төхөөрөмж нь туршилтын бүхээг болон эх баялгийн бүхээгээс бүрэлдэж, нийт урт нь 10.4 метр, бүхээгийн диаметр нь 3.35 метр, хүндийн жин нь 8.5 тонн, тойрог замд 2 жилийн хугацаатай ажиллахаар зохион бүтээгдсэн юм. Үүнд туршилтын бүхээгт 2-3 нисэгч ажиллаж болох бөгөөд өмнө талд залгах төхөөрөмжтэй тул нисэх онгоцтой холбогдох туршилт хийж болно. Эх баялгийн бүхээг нь нисэх төхөөрөмжид хөдөлгөх хүчээр хангах юм" гэжээ.

        "Тянь Гүн 1-р" нь өнөөгийн сансрын тойрог зам дах Хятадын хамгийн том, хамгийн хүнд төхөөрөмж бөгөөд түүнийг амжилттай хөөргөхийн тулд 'Чан Жэн 2-р' пуужинг мөн өөрчилж 'Чан Жэн 2-р FT1'-ийг үйлдвэрлэж гаргасан байна. Энэ талаар Ню Хунгуан танилцуулахдаа:

        "'Тянь Гүн 1-р'-ийг тээгч 'Чан Жэн 2-р FT1' бол өмнөх 'Чан Жэн 2-р ' пуужинг өөрчилж, шинээр судлан гаргасан 4.2 метр урт гүйдэл тохируулагч бүрхүүлийг угсарч, пуужингийн хурдасгагч, удирдлагын систем болоод саад эвдрэлийг шалгах систем зэргийг бүгдийг өөрчилж, түүний тээх чадавх болон тойрог замд орох оновчлолыг нэмэгдүүлсэн юм. Тус пуужингийн урт нь 52 метр, эхлээд хөөрөх үеийн хүндийн жин нь 493 тонн, нийт 8.6 тонн ачааг ачиж болно " гэжээ.

        "Тянь Гүн 1-р"-ийн нислэгийн үүргийг мөрдөж шалгах, хянах болон харилцаа холбооны ажлыг "Тянь Лянь 1-р" дамжуулагч дагуул, дотоод гадаадын 16 хяналт хэмжилтийн станц, "Юань Ван" хэмжилтийн хөлөг онгоц ба Бээжин дэх сансрын нислэгийг удирдах төв, Ши Ань дахь хэмжилт удирдлагын төвөөс бүрдсэн хуурай, тэнгис, агаарын хяналтын сүлжээ хамтран гүйцэтгэх болно. "Тянь Гүн 1-р" -ийн нислэгийн гол үүргийн талаар Ню Хунгуан танилцуулахдаа:

        "'Тянь Гүн 1-р'-ийн нислэгийн гол үүрэг бол сансрын төхөөрөмжийг холбох туршилтыг хийж, энэ талын технологийг шинээр санаачлан, залгах объектоор хангаж, Хятад улс сансрын станцыг байгуулахад туршлага хуримтлуулж өгөх юм. Үүний зэрэгцээ, тэрээр сансар огторгуйн орчин ба сансар огторгуй дахь физикийн хайгуул хэмжилт, шинжлэх ухааны туршилт болоод анагаахын туршилт зэрэг үүргийг гүйцэтгэх болно" гэжээ.

        Төлөвлөгөөний дагуу, "Тянь Гүн 1-р" нь сансарт хөөрсний дараа, Хятад улс араас нь "Шэнь Жөү 8-р" болон "Шэнь Жөү 9-р" хөлгийг хөөргөж түүнтэй холбох болно. Үүнд "Шэнь Жөү 8-р"-ыг нисэгчгүй хөөргөж, түүний нислэгийн байдалд үнэлгээ хийсний дараа " Шэнь Жөү 9-р"-ийг нисэгчтэй хөөргөх эсэхийг шийдэх болно, харин "Шэнь Жөү 10-р"-ыг болохоор нисэгчтэй хөөргөх юм байна.\Хүчитбаатар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе