|
|
||
Улаанбаатар дахь Хятадын соёлын төвөөс зохион байгуулсан БНХАУ байгуулагдсаны 62 жилийн ойг тэмдэглэх уран сайхны үдэшлэг 9-р сарын 28-ны орой Улаанбаатар дахь Улсын циркт боллоо. Хятадаас тусгайлан хүрэлцэн ирсэн Тяньжинь хотын Дуу бүжгийн театрын уран бүтээлчид болон Монгол Улсын уран бүтээлчид нэг тайзан дээр хамтран тоглож, үдэшлэгт оролцсон 2000 гаруй үзэгчдийг баясгалаа. Хоёр орны уран бүтээлчдийн гайхамшигт сайхан тоглолтод үзэгч олон алга нижгэнүүлэн ташиж, халуун баяр хүргэж байлаа. Монгол Улсын соёл боловсрол, гадаад харилцааны салбарын холбогдох удирдлага, гадаад орнуудаас Монголд суугаа дипломат төлөөлөгчдийн газрын соёлын ажил хариуцсан ажилтнууд, Монгол Улсад байгаа Хятадын иргэд үдэшлэгийг сонирхон үзлээ. \Монгол Улс дахь манай радиогийн салбарын сурвалжлагч Цэцэн, Уртнасан мэдээлэв\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |