• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Тянь Гүн 1" сансрын аппаратыг амжилттай хөөргөлөө

CRI       (GMT+08:00) 2011-09-29 22:01:36

       9-р сарын 29-ний орой Хятадын "Тянь Гүн 1" сансрын аппаратыг хөөргөх ажил амжилттай болсон байна.

         Хятад улсын удирдагч Хү Жиньтао, Ү Бангүө, Жя Чинлинь, Ли Чанчүнь, Ши Жиньпин, Ли Кэчян, Жөү Юнкан нарын зэрэг хүмүүс Бээжингийн сансрын нисэлгийн хяналтын төвд "Тянь Гүн 1" сансрын аппаратыг хөөргөх байдалтай танилцаж, Вэнь Жябао, Хэ Гүөчян нарын зэрэг удирдах хүмүүс Жючуаний дагуул хөөргөх төвд "Тянь Гүн 1" сансрын аппаратыг хөөргөх байдалтай газар дээр нь танилцжээ. Тэд нар тус тус тухайн талбайд байсан ажилчидтай гар барин мэндчилж хөөргөлт амжилттай болсонд баяр хүргэсэн байна.

        "Тянь Гүн 1" сансрын аппаратыг 29-ний оройн 21 цаг 16 минутад Чан жэн- 2 FT 1 пуужингаар Хятадын баруун хойд нутгийн Жючуаний дагуул хөөргөх төвөөс хөөргөсөн байна.

        "Тянь Гүн 1" сансрын аппарат бол Хятадын хамгийн шинэ нисэгчтэй сансрын аппарат болох бөгөөд Хятадын сансрын лабораторийн анхны хэлбэр болно. Тэрээр урт хугацаа нисэгчгүйгээр тойрог замд ажиллан, богино хугацаанд нисэгчтэй сансрын туршилтын тавцан байгуулах, сансрын уудамын лаборатори байгуулахад туршлага хуримтлуулах, сансрын уудамд шинжлэх ухааны туршилт хийх, сансрын эм эмнэлгийн туршилт болон сансрын техникийн туршилтыг хийх зэрэг үүрэг гүйцэтгэх болно.

         Төлөвлөгөө ёсоор Хятад улс нэг жилийн хугацаанд "Шэнь Жөү 8" хөлгийн хөөргөж, "Тянь Гүн 1" сансрын аппараттай анх удаа залгах үүргийг биелүүлж, сансрын уудамд Хятадын сансрын станц байгуулахад үндэс суурь тавьж өгөх болно. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе