• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Монгол судлалын эрдэм шинжилгээний бага хурал МУ-ын ЭСЯ-д болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-09-30 15:07:14

             МУ-аас Хятад улсад суугаа элчин сайдын яам 9-р сарын 30-ны үдээс өмнө Бээжин дэх элчин сайдын яамныхаа байранд Хятад Монгол хоёр орны Монгол судлалын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион явууллаа. МУ-ын элчин сайдын яамны элчин зөвлөх, Монгол Хятадын дипломат харилцаа судлаач эрдэмтэн, доктор Ц. Батбаяр, элчин сайдын яамны худалдаа, эдийн засгийн зөвлөх, Монголын түүх судлаач эрдэмтэн, доктор Д. Наран, МУ-ын ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор Н. Хишигт болон Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Түүхийн хүрэлээнгийн Монгол түүх судлаач эрдэмтэн, доктор, профессор Цэнгэл, ХОУР-гийн сурвалжлагч, Монголын түүх судлаач, дэд эрдэмтэн, профессор О.Дарамбазар нарын зэрэг Монгол Хятад хоёр орны 10 гаруй эрдэмтэн эрдэм шинжилгээний уг бага хуралд оролцсон байна.

            Эрдэм шинжилгээний энэ бага хурал дээр, Хятад Монгол хоёр орны эрдэмтэд сүүлийн 20 гаруй жилд Монгол судлалын эрдэм шинжилгээний салбарт өөр өөрийн байгууллагын хүрсэн ололт амжилтуудынхаа талаар харилцан мэдээлж санал бодлоо солилцсон байна.

           Үүний зэрэгцээ, түүх, археологийн судлалын салбар дахь харилцаа холбоогоо эрчимжүүлж, гэрээ хэлэлцээр байгуулан хамтран ажиллах хүсэлттэй байгаагаа Хятад Монгол хоёр орны эрдэмтэн нар санал нэгтэй илэрхийлжээ.

           Монгол улсын эрдмтэд Бээжинд бас Юань улсын үеийн түүх соёлын дурсгалт зүйлүүдийг үзэж танилцсан байна. \Эх бичгийг О.Дарамбазар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе