• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төвдийн төлөөлөгчид Монгол улсад айлчлав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2011-09-30 15:39:58

    Хятадын ТӨЗР-ны АТИХ-ын Боловсрол, соёл,шинжлэх ухаан, эрүүл мэндийн хорооны эрхлэгч гишүүн Мар Чюн нарын зургаан хүн 26-29-ний өдрүүдэд Монгол улсад айлчлав. Айлчлалын хугацаанд тэрээр Монгол улсын УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан техникийн байнгын хорооны дарга Г.Очирбат, УИХ-ын гишүүн Л.Балдан-Очир болон УИХ-ын тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц. Шаравдорж нартай тус тус уулзсан байна.

    Мар Чюн хэлэхдээ, Хятадын Төвдийн одоогийн улс төрийн байдал тогтвортой, эдийн засаг нь ихэд хөгжиж, ард олны амьдралын тасралтгүй дээшилж байна. Хятадын засгийн газраас Төвдийн эм эмнэлгийн салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж байна. Төвдийн сургуулиудад бүр тусгай төвд хэлний хичээл оруулж байна. ТӨЗР-ны АТИХ 1965 онд байгуулагдсанаасаа хойш хууль, бодлого тогтоох тал дээр чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм. Хятад, Монгол хоёр талын цаашдын солилцоо, хамтын ажиллагаа улам хөгжихийг хүсч байна гэжээ.

    Монголын тал илэрхийлэхдээ, ТӨЗР-ны АТИХ-ын төлөөлөгчдийн энэ удаагийн айлчлал нь хоёр талын эрүүл мэнд, боловсрол, соёл ба шинжлэх ухаан техникийн салбар дахь солилцоо, хамтын ажиллагаанд чухал үндэс суурийг тавьж өгчээ. ТӨЗР-тай төвд эм эмнэлгийн салбарт хамтран ажиллаж, оюутан солилцоход Монголын тал бэлэн байна гэжээ. \Сарантуяа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе