• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд "Тянь Гүн 1" сансрын төхөөрөмж хөөргөснийг өндөр үнэлэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2011-09-30 15:38:59

      Хятад улс "Тянь Гүн 1" сансрын төхөөрөмжийг 29-ний өдөр амжилттай хөөргөлөө, Хятадын энэ том үйл явдалд гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ихээхэн анхаарал хандуулж байна.

      Америкийн сансрын онлайн сүлжээ мэдээлэл нийтлэхдээ, Хятадын "Тянь Гүн 1" сансрын уудмын лаборатори болон "Шэнь Жөү" нисгэгчтэй хөлөгтэй холбох мэргэжил эзэмшсэн нь Хятад улсын нисгэгчтэй сансрын станц байгуулах зорилтод хүрэх чухал алхам юм. Анхны сансрын уудмын лабораторийн туршилтын төхөөрөмжийг хөөргөсөн нь Хятад улс тэрчлэн сансрын төслийн түүхэн их хэрэг явдал болох юм гэжээ.

      Их Британи улсын Ройтерс агентлагийн мэдээнд, Хятад улс "Тянь Гүн 1" сансрын төхөөрөмжийг амжилттай хөөргөсөн нь Хятад улс өөрийн сансрын станц байгуулахад улам ахицтай болсон бөгөөд Америк, Орос зэрэг сансрын том гүрнүүдийн хоорондох зөрөөгөө багасгасан байна гэжээ.

      Японы "Үйлдвэр эдийн засгийн сонин"-д тэмдэглэхдээ, Хятадын 11-р сард хөөргөсөн "Шэнь Жөү 8" болон "Тянь Гүн 1" нь амжилттай залгах нь Хятадын сансрын үйлс шинэ шатанд орсон гэдгийг харуулж байна гэлээ.

      БНСУ-ын "Солонгосын Өдрийн Сонин"-д мэдэгдэхдээ, "Тянь Гүн 1" сансрын төхөөрөмж бол Хятадын сансрын төслийн нэгэн чухал алхам юм, Америк болон ОХУ-ын дараа Хятад улс ч "Өөрийн сансрын станц" байгуулах гэсэн хүслээ биелүүлэх замдаа орсон юм гэжээ.
\Н. Пүрэвжав орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе