|
|
||
Хятадаас Монгол улсад суугаа элчин сайдын яам 9-р сарын 29-ний орой нийслэл Улаанбаатарт баярын хүлээн авалт хийж, БНХАУ байгуулагдасаны 62 жилийн ойг тэмдэглэлээ.
Хүлээн авалт дээр БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Ван Шяолүн баярын үг хэлж, Хятад Монгол хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны ололт амжилт, хөгжил дэвшлийг дүгнэсэн юм.
Монгол Улсын Тэргүүн Шадар Сайд Н.Алтанхуяг, Ерөнхий Прокурор Д.Дорлигжав, Ерөнхийлөгч асан П.Очирбат, Жанжин штабын дарга Ц.Бямбадорж, Монгол Улсын Эрдэс Баялаг Эрчим Хүчний сайд Д. Зоригт, Сангийн сайд С.Баярцогт нар тус хүлээн авалтад хүндэт зочноор оролцлоо.
Хүлээн авалтад мөн Монгол улсын нийгмийн олон салбарынхны төлөөлөгч, нийгмийн зүтгэлтэн, Монгол улс дахь Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн төлөөллөл, ажиллаж амьдарч буй Хятадын харяат хүмүүсийн төлөөлөгч, Монгол улсад суугаа бусад орны Элчин сайдын яамны төлөөлөгч, хэвлэл мэдээллийн сэтгүүчид зэрэг нийт 500 шахам хүмүүс оролцсон юм. \Улаанбаатар дахь салбарын сурвалжлагч Цэцэн, Уртнасан мэдээлэв.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |