|
|
||
9-р сарын 29-ний орой Өвөр Монголын Алшаа аймгийн Эзнээ хошууны төв Далай хөв хотноо "2011 Хятадын Эзнээ хошууны шаргал тоорой модны олон улсын наадмын нээлтийн ёслолын урлагийн концерт" болж, торгууд нутгийн шаргал тооройн мод, манхан нутгийн ганган тэмээгээрээ алдаршсан Эзнээ нутгийн алтан намрын тооройн модны аялал жуулчлалын 12-р наадам ийнхүү эхэллээ. Мөн 29-ний орой Хятадын Эзнээ дэх Дүн Фан хиймэл дагуул хөөргөх төвөөс "Тянь гүн- 1" сансрын төхөөрөмжийг амжилттай хөөргөж, сэтгэл догдлуулсан сайхан мөчийг хамтдаа өнгөрөөсөн байна.
Эзнээ хошууны энэ удаагийн тооройн модны наадам нь урлагийн тоглолт, монгол үндэстний Эрийн гурван наадам, тэмээний уралдаан, шатрын тэмцээн, шүлгийн уралдаан, буган жиргээ зэрэг үндэсний уламжлалт наадмуудыг голлон зохион байгуулж, хол ойр, дотоод, гадаадын олон жуулчид элсэн манхантай Алшаа нутгийн шаргал тооройн модот торгууд нутагт хуран цугларсан байна. Одоо та бүхэн урлагийн тоглолтын зураг, бичлэгээс сонирхоно уу. \сэтгүүлч Ч.Гантөмөр Эзнээ хошуунаас бэлтгэв\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |