• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хуаси тосгоны 50 жилийг тэмдэглэв

CRI       (GMT+08:00) 2011-10-08 15:02:15


Хуаси тосгоны намын хорооны дарга Үү Си Өн нээлтийн ажиллагаан дээр үг хэлж байгаа нь

      Хятадын Жянсү мужийн Хуаси тосгон байгуулагдсаны 50 жилийн ойн баярын нээлтийн үйл ажиллагаа 8-ны үдээс өмнө сүр жавхлантайгаар эхэллээ. Нээлтэд Хятадын АТИХ-ын Байнгын хорооны орлогч дарга Жан Рөди, Хуаси тосгоны КН-ын хорооны нарийн бичгийн дарга асан Үү Рэнбао, Жянсү муж, Үүси хот болон тус тосгоны бусад холбогдох хариуцлагатнууд, гадаад, дотоодын олон төлөөлөгчид оролцов.

       Нээлтийн үйл ажиллагаан дээр Үү Рэнбаогийн бага хүү болох Хуаси тосгоны намын хорооны нарийн бичгийн дарга, тосгоны зөвлөлийн дарга Үү Си Өн нээлтийн үйл ажиллагаан дээр үг хэлэхдээ, өнөөдөр манай тосгон Хятадын онцлогтой социалист системийг түшиглэн газрыг нийтийн болгож, тосгон хотжиж эхэлж байна. Тосгоны нутгийн ажиллах хүчин хэдийгээр 1000 хүрэхгүй ч нэг хүнд ногдох жилийн дундаж орлого 85 мянган юань байна. Энэ жил борлуулалтын орлогыг 55 тэрбум юаньд хүргэж, улсад төлөх татварын хэмжээг 850 сая юаньд хүргэхээр төлөвлөөд байна. Тус тосгон шинжлэх ухаан техникийн хөгжлийг цаг үетэйгээ хослуулан нэвтрүүлэх, эдийн засгийн хөгжлийг улс, ард олны төлөө хөгжүүлэх зорилтыг өнгөрсөн 50 жилд амжилттай хэрэгжүүллээ хэмээв.

       Нээлтийн үйл ажиллагаанд урлагийн үзүүлбэр, тосгоны голлох салбарууд дах ажиллагсдын жагсаал болж өнгөрлөө.

        Дашрамд хэлэхэд уг нээлтийн үйл ажиллагааг Хятадын Сянганы Феникс телевизийн нэрт хөтлөгч Үү СяоЛи урилгаар ирж хөтлөв. (Мэдээллийг Б.Мөнхтуул, Хуаси тосгон )

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе