• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ӨМ-ын Соёл урлагийн долоо хоногийн ажиллагаа Бээжин хотноо боллоо

CRI       (GMT+08:00) 2011-10-09 14:52:13

      ӨМӨЗО-ны Суртал ухуулгын газраас санаачлан зохион байгуулж, Бээжингийн Шиюе тиань соёлын медиа ХК-иас зохион хийж буй "Жаргалант тал нутаг"-Өвөр Монголын Соёл урлагийн долоо хоногийн нээлтийн ёслол 10-р сарын 8-ны үдээс өмнө Бээжин хотын Үндэстний соёлын ордонд боллоо.

       Нээлтийн арга хэмжээнд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны орлогч дарга Оюунчимэг, Бүх Хятадын УТЗЗ-ний орлогч дарга, Утга урлагийн холбооны дарга Сүнь Жяжэн, Төрийн Үндэстний хэрэг эрхлэх газрын дарга Янжин, Бүх Хятадын Сэтгүүлчдийн холбооны дарга Тянь Цүнмин нарын зэрэг удирдлага, хэвлэл мэдээллийнхэн болон зочид төлөөлөгчид нийт 300 гаруй хүн оролцсон юм.

        Уг нээлтийн арга хэмжээг ӨМӨЗО-ны Сутрал ухаалах газрын дарга Улаан даргалж, ӨМӨЗО-ны намын хорооны орлогч дарга, УТЗЗ-ний тэргүүлэгч Рэнь Япин, Бээжин хотын намын хорооны орлогч дарга, УТЗЗ-ний тэргүүлэгч Ван Аньшүнь тус тус баярын үг хэлсэн байна.

        Уг Соёлын долоо хоногоор дамжуулан ӨМ-ын сүүлийн жилүүдийн соёлын бүтээн байгуулалт амжилтад хүрсэн болон ӨЗО-ны олон үндэстэн эе эвтэй тогтуунаар хөгжиж буйг харуулах зорилготой юм. Мөн Бүх Хятад цаашилбал дэлхий нийтэд ӨМ-ын соёл урлагийг улам нэг алхам түлхүү ахиулахыг зорьж тус арга хэмжээг зохион байгуулж байна.

          Тус удаагийн Соёл урлагийн долоо хоногт ӨМ-ын галерейн уран бүтээлийн үзэсгэлэн, ӨМ-ын фото зургийн бүтээлийн үзэсгэлэн, ӨМ-ын Алдарт дуучин хөгжмийн зохиолчийн урлагийн тоглолт, Үндэстний сонгодог бүжгийн тоглолт, "Хөлөнбуйрын цаст тал" болон "Тал нутгийн дурсамж" зэрэг 6-н томоохон арга хэмжээ зохиогдоно. Бээжин хотын ард түмэнд үндэстний уламжлалт соёлыг таниулахын хамт орчин үеийн урлаг соёлыг хүргэн, долоо хоног их хотыг дуу хуураар дүүрэн баясгана. \www.solongo.net.cn\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе