Хятадын Төрийн зөвлөлийн эм эмнэлгийн системийн өөрчлөлтийн алба 12-ны өдөр мэдэгдэхдээ, өнөө Хятадын төрийн албан хаагчийн эм эмнэлгийн даатгал, хот суурьны оршин суугчдын эм эмнэлгийн даатгал, хөдөө тосгоны шинэ хэлбэрийн хоршсон эм эмнэлгийн даатгал ба хот хөдөөгийн эм эмнэлгийн тусламж үзүүлэх арга хэмжээ зэрэг эм эмнэлгийн баталгааны 3 үндсэн дүрэмд хот хөдөөгийн оршин суугчдын 90-ээс дээш хувь нь хамрагдаж, даатгалд хамрагсдын тоо 1 тэрбум 280 сая болж нэмэгджээ.
Сүүлийн жилүүдэд эм эмнэлгийн баталгааны түрмийн хамрах цар хүрээ түргэн тэлэн өргөжжээ. Эм эмнэлгийн баталгааны өөрчлөлтөөс өмнө түүний хамрах цар хүрээ бага байж, ард иргэдийн эм эмнэлгийн дараас их байлаа. Өөрчлөлтийн дараа дээрх 3 төрлийн дүрэм хот суурьны ажилчин ажилтад, ажилгүй хүмүүс, ядуу иргэдийг хамарснаар тогтолцооны хувьд нийт хүн амыг хамруулах боломжтой болсон. Дампуурсан аж ахуйн нэгжийн тэтгэвэртээ суусан ахмадууд болон хүндрэл бэрхшээлтэй аж ахуйн нэгжийнажилчин ажилтад 8 сая орчим хүн эм эмнэлгийн баталгааны арга хэмжээнд хамрагдлаа. \Алтанхуар орчуулав\