• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шиньжян нутгаар аялсан тэмдэглэл: Жемнай\Jemnay\ боомт

CRI       (GMT+08:00) 2011-10-12 09:22:38

      Хятадын ОУР-ын Шиньжянд сурвалжлага хийх хэсгийн 6 сэтгүүлч 10-р сарын 10-ны өдөр Шиньжяны Уйгарын Өөртөө Засах Районы Алтай районы Жемнай сяньд байрлах-Жемнай боомтод хүрлээ.

       Жемнай боомт Шиньжяны Уйгарын Өөртөө Засах Районы Алтай районы Жемнай сяньд байрладаг авто замын боомт бөгөөд Жемнай сяний хотоос 24 км, Алтай хотоос 198 км, Өрөмч хотоос 650 км зайтай байрладаг. Жемнай боомт нь Хятад болон Казахстаны хилийн боомт бөгөөд Хятад, Казахстан, Орос, Монгол 4 орны хилд оршиж байдаг бөгөөд Хятад болон Казахстан, Орос, Монгол гурван орны олон улсын худалдаа хийх зам хоолой болох юм. 1992 оны 8-р сард Хятад Казахстан хоёр орны хэлэлцээрийн дагуу албан ёсоор нээлттэй болгож, 1993 оны 4-р сард, Жемнайгаас зүүн Казахстанд хүрэх 94 км урттай авто замыг нээсэн байна.

      Жемнай боомт Казахстантай худалдаа хийх гол боомт бөгөөд импорт экспортын худалдаа голлож, 2007-2010 оны байдлаар, боомтын худалдааны импорт экспортын хэмжээ 2 тэрбум 250 сая ам. долларт хүрч, үүнээс импорт 40 сая ам. доллар, экспорт 2 тэрбум 210 сая ам. долларт хүрч, импорт экспортын худалдааны нийт хэмжээ хилийн худалдааны импорт экспортын хэмжээний 98 хувийг эзэлжээ.

        2011 оны эхний 8 сард Жемнай боомтын импорт экспортын худалдааны хэмжээ 6 тэрбум 400 сая ам. долларт хүрч, ноднингийн мөн үеийнхээс 75 хувиар өсөж, импорт экспортын барааны хэмжээ 80 мянган тоннд хүрч, ноднингийн мөн үеийнхээс 46 хувиар өсжээ. Боомтоор зорчсон жуулчдын тоо давхацсан тоогоор 64 мянгад хүрсэн нь ноднингийн мөн үеийнхээс 21 хувиар өсжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе