|
|
||
БНХАУ-ын дарга Хү Жиньтао 12-ны өдөр Бээжинд Хятадад айлчилж буй ОХУ-ын ерөнхий сайд Владимир Путинтэй уулзжээ. Хү Жиньтао хэлэхдээ, Оросын талтай хамтаар "Хятад Оросын найрсаг хөршийн хамтын ажиллагааны гэрээ" -г үзэглэсний 10 жилийн ойгоор боломж болгон улс төр, стратегийн харилцан итгэлцлээ гүнзгийрүүлж, олон салбарын солилцоо хамтын ажиллагааг өргөтгөн, Хятад Орос хоёр орны сайн хөршийн найрамдал, харилцан ашигтай хамтын ажиллагаа, хамтын хөгжлийг улам урагшлуулахад Хятадын тал бэлэн байна гэжээ.
Хү Жиньтао хэлэхдээ, энэ оны 6-р сард би Орос улсад төрийн айлчлал амжилттай хийсэн. Хятад Орос хоёр тал "Хятад Оросын найрсаг хөршийн хамтын ажиллагааны гэрээ" тохиролцсон 10 жилийн турш хоёр орны харилцааны хөгжлийн туршлага үр дүнг дүгнэж, ирэх 10 жилийн хоёр орны харилцааны хөгжлийг төлөвлөсөн байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, Хятад Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа харилцан нөхвөрлөх чанартай ба хамтын ажиллагааны нөөц асар их юм. Хоёр тал нөөц хүчээ уудлан, хамтын ажиллагааны цар хүрээгээ өргөтгөж, харилцан хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, том төслөөр хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, эрчим хүчний хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, орон нутгийн хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэн, хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны чанар төвшинг тасралтгүй дээшлүүлэн, 2015 онд хоёр талын худалдааны хэмжээг 100 тэрбум ам долларт хүргэх зорилтыг биелүүлэхийн төлөө хамтаар чармайх болно гэжээ.
Хү Жиньтаогийн хоёр орны харилцааны талаарх үнэлгээг Путин бүрэн зөвшөөрч байгаагаа илэрхийлжээ. Тэрээр хэлэхдээ, Хятадын талтай хамтаар стратегийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, дээд давхаргын харилцан айлчлалаа хадгалж, олон салбарын бүтээлч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, Орос Хятадын стратегийн түншийн харилцааг урагш ахиулахад Оросын тал бэлэн байна. Түүнчлэн эрчим хүч, шинжлэх ухаан техник, сансар огторгуй зэрэг салбар дах стратегийн болон орон нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хоёр талын товлосон худалдааны хөгжлийн зорилтыг биелүүлэхэд бэлэн байна гэжээ. \Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |