|
|
||
Өвөр Монголын мэдээний сүлжээ мэдээлснээр, 9-р сарын сүүлчийн байдлаар, Өвөр Монголын Манжуур хот худалдаа хөрөнгө оруулалтын 162 төсөл хэрэгжүүлж, 7 тэрбум 727 сая 710 мянган юанийн хөрөнгийг татан оруулсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2 дахин өсчээ. Үүнд шинээр хэрэгжүүлсэн 90 төсөл нь 4 тэрбум 230 сая 120 мянган юанийн хөрөнгийг татаж, бусад 72 төсөл нь 3 тэрбум 497 сая 590 мянган юанийн хөрөнгийг татан оруулсан байна.
Өнөөгийн байдлаар, Манжуур хотын хөрөнгө оруулалтыг татах төсөлд үйлдвэрлэлийн салбарын томоохон төсөл гол байрыг эзэлж, үл хөдлөх хөрөнгийн нээн хөгжүүлэх төсөл тогтвортой байдлаа хадгалж, дэд бүтцийн төсөл нэмэгдэж байгаа зэрэг гурван онцлог ажиглагдаж байна. Манжуур хотын туршилтын бүсийг нээн хөгжүүлэх ашигтай бодлогын нөлөөгөөр тус хотод төсөл туршиж хэрэгжүүлэх аж ахуйн нэгжүүд тасралтгүй нэмэгдэж байна. /Анар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |