• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Тяньжинь хотын биет бус соёлын өвийн үзэсгэлэн Монголд болов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2011-10-12 16:43:24

          Улаанбаатар дахь Хятадын соёлын төв ба Тяньжинь хотын соёл радио телевизийн газраас хамтран зохион байгуулсан Хятадын Тяньжинь хотын биет бус соёлын өвийн үзэсгэлэн 11-12-ны өдөрт Улаанбаатарт болж, тус үзэсгэлэнд уран бүтээлчдийн уран зураг, цаасан шувуу, цаасан хайчилбар, ноосон утсан зураг, сүүдэр ший зэрэг бүтээлүүдийг дэлгэн үзүүлж, Монголын үзэгчдийн сонирхлыг татсан байна.

          Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн захирал Мэн Шүдэ хэлсэн үгэндээ, тус үзүүлбэр 2011 оны Хятад Монгол хоёр орны соёлын солилцооны чухал төсөл юм. Тус үзэсгэлэнгээр дамжуулж Монголын ард түмэнд Хятадын үндэстнүүдийн биет бус соёлын өвийг харуулж, энэ нь хоёр орон ба хоёр орны иргэдийн соёлын харилцааг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэжээ. /Анар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе